Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ажилтнуудтайгаа хамт өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Эмэг - тэйчүүдийн гэгддэг уг хорих ангид 400-гаад эмэгтэй ял эдэлж байгаагийн 60 гаруй нь чанга дэглэмд байгаа юм. Энд ээжтэйгээ хамт долоон нярай “аж төрж” байна. Хорвоод дөнгөж мэндлээд, хорих ангид амьдарч буй энэ хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа аж. ХЭҮК-оос 2010 онд тус ангид хяналт шалгалт хийгээд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн, хорих ангийн нөхцөл байдлыг харьцангуй сайжруулжээ.
Гэхдээ чанга дэглэмтэй хорих байрны нөхцөл байдал тааруу хэвээр байсан тул сануулга өгчээ. ШШГЕГ-аас эмэгтэйчүүдэд зориулсан шинэ хорих анги бариулахаар төлөвлөж буй аж. Тус ангид биеийн байдал нь нэлээд дордсон, хүнд өвчтэй гурван эмэгтэй ял эдэлж байна. Тэдэнд нарийн эмчил - гээ хийхийг ХЭҮК-ын ажилтнууд хорих ангийн удирдлагад зөвлөв. 407 дугаар ангийн удирдлага үүнд ан - хаарахаар амлажээ. Эмнэлгийнх нь үйл ажиллагаа боломжийн хэмжээнд байгаа ч хүнд өвчтөнд нарийн эмчилгээ шаардлагатай гэж ХЭҮКынхон үзэж байна.