Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн цахим хуудас кибер халдлагад өртсөнийг Тагнуулын ерөнхий газрын Төрийн холбооны газрын Кибер аюулгүй байдлын хэлтсээс илрүүлж, Татварын ерөнхий газарт мэдэгджээ. Одоогоор уг вэб сайтын үйл ажиллагаа түр хугацаагаар тасалдаад байна.
Халдлагыг гадаадын орноос хийсэн болох нь тогтоогдсон төдий гүй сайтын сул талыг ашиглаж, шалтгаангүйгээр зугаацах зорилгоор ийм хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ. Тиймээс ямар нэгэн мэдээлэл устаагүй гэнэ. Өмнө нь тус аймгийн ЗДТГ-ын сайт халдлагад өртөж, “e-darkhan” цахим хуудсын хост руу хорт файл хуулсан тохиолдол гарч байсан юм байна.
Он гарсаар манай улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдалд халдсан буюу кибер халдлага үйлдсэн 20 гаруй тохиолдол бүрт гэгдсэн байна. Өнгөрсөн ху гацаанд Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэнээр 360 орчим цахим хуудас хакеруудын халд лагад өртсөнөөс 88 нь эргэн сэргээгдэх боломж гүй болжээ. Халдлагын дийлэнхийг БНХАУ, ОХУ, Индонез, Косово, Швед зэрэг орноос хийсэн гэсэн мэдээлэл байгаа аж.
С.ЗАЯА