Энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн 9766 осол гарчээ. Үүнээс болж 233 хүүхэд гэмтэж, 28 хүүхдийн амь хохирсон талаар ТЦА-аас мэдээллээ. Нийт ослын 55 хувь нь орон нутагт, 45 хувь нь нийслэлд бүртгэгдсэн гэнэ. Тиймээс асран хамгаалагчид аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүүхдүүдээ харгалзах хүнтэй тээвэрлэж явахыг тус албнаас анхааруулж байна.