Нийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга Ч.Батсайхан тендерт оролцогчдоос авлига өгөхийг шаардсан тухай гомдол Авлигатай тэмцэх газарт ир жээ. Иргэдийн өгсөн мэдээллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч тус газар гэм буруутай хүний асуудлыг шийдэхгүй удааж байна гэсэн гомдол ирсэн юм.
Холбогдогч Ч.Батсайханыг албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх тогтоолыг өнг өрсөн гуравдугаар сард Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн агаарын чанарын албанд хүргүүлсэн гэнэ. Гэтэл тус албаны дарга н.Мөнхцог ха риу мэдэгдэхгүй байсан учир Нийслэлийн Засаг даргад албан тоот явуулжээ. Түү нийг гэм буруутай, үгүйг тог тоотол албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг Хотын дарга өчигдөр гаргасан байна.