Манай Засгийн газартай зарга үүсгэн, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн ОХУын иргэн А.С.Паушокийн нэхэмжлэлийг Олон улсын Арбитрын шүүх хэрэгсэхгүй болгож, маргаантай холбоотой асуудлыг Монгол Улс өөрийн хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн шийдвэрийг өнгөрөгч пүрэв гаригт гаргалаа. Монгол Улсыг Арбитрын шүүхэд төлөөлөн оролцсон ХЗДХЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Монгол Улсыг Арбитрын шүүхэд төлөөлөн оролцож, манай хуулийг үл хүндэтгэсэн гаднын компанийн хууль бус ажиллагааг тас лан зогсоож, их хэмжээний мөнгөний асуудлыг өөрийн талд шийдүүлж чадсан нь таны болон танай багийнхны хичээл зүтгэл гэж ойлгож байна?
-ОХУ-ын иргэн А.С.Паушок 2007 оноос Засгийн газрыг буруутган шүүхэд өгсөн. Түүний мэдлийн “Алтан Дорнод-Монгол” болон таван охин компани манай улсад үйл ажиллагаа эрхэлж байсан. Үүнээс хоёр нь түүнтэй нийлж Арбитрын шүүхэд өгсөн юм. Шүүхийн ажиллагаа багагүй хугацаанд үргэлжилж, өнгөрөгч пүрэв гаригт давж заалдах эрхийг нь бүрэн хаасан шийдвэр гаргалаа.
-А.С.Паушокийг нэр нөлөө ихтэй хүн гэдэг юм билээ. Тиймээс ямар нэгэн асуудлаар дахин маргаан үүсгэж болзошгүй. Дээрх шийдвэрээр дахин давж заалдах боломжгүй болжээ гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ, энэ асуудлаар олон улсын шүүхэд дахин ямар ч маргаан үүсгэх боломжгүй болсон. Анхны шүүх хурал 2009 оны тав дугаар сард Франкфурт хотын Арбитрын шүүхэд таван өдөр үргэл жилсэн. Арбитрын шүүх 200 гаруй хуудас бүхий эцсийн шийд вэрээ өнгөрөгч пүрэв гаригт ирүүллээ Арбитрын шүүх ур чадвартай, өндөр мэдлэг боловсролтой шүүгчдийн бүрэлдэхүүнтэй байдаг. Үүсгэсэн маргаан бүрийг нэг бүрчлэн хянаж, тодорхой хариулт өгсөн байна лээ. Шийдвэрийн гол агуулга нь хууль тог тоогчдын баталсан Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар нь олон улсын гэрээ конвенцийг зөрчөөгүй болохыг тогтоосон. А.С.Паушок УИХ-ын 2006 онд баталсан Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын хуулийг хүчингүй болгох талаар зүтгэж, татвар төлөхөөс зайлсхийж байсан юм. Энэ шийдвэр гарснаар манайх авч чадаагүй татвараа нэхэмжлэх эрхтэй болж байгаа юм.
-Зарга үүсгэсэн компаниуд манай улсад хэдэн төгрөгийн өртэй вэ. Түүнээс гадна тус компанид ажиллаж байсан монгол ажилчдын цалин хөлсийг өгөлгүй зугтсан. Энэ хохирлыг барагдуулах боломж бий юу?
-Одоогоор 120 тэрбум төгрөгийн өртэй. Зөвхөн татварын өр нь шүү дээ. Түүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлт, гадаадаас ажиллах хүч оруулж ирсний төлбөр, аж ахуйн нэгж, банк, иргэдийн хохирлыг барагдуулах гээд бүх асуудал одоо манай хуулийн дагуу шийдэгдэнэ.
-Арбитрын шүүхийн шийдвэр манай талд гарна гэдэгт хэр итгэлтэй байв?
-Арбитрын шүүхийн шийдвэр маш чухал ач холбогдолтой. Манай улсын нэр хүндийг олон улсад өргөж, Монгол Улс өөрийн гэсэн хуультай, тусгаар тогтносон гэдгийг харуулахаас гадна ямар нэгэн маргаан үүсэхэд олон улсын шүүхээр асуудлаа шийдүүлж чаддаг болохыг үзүүллээ. Олон улсын уул уурхайн салбарт, тэр дундаа алт, зэс олборлож буй компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулж байгаа нь хууль ёсны гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ татварыг хүлээн зөвшөөрдөггүй, маргаж, зарим нь байх ёсгүй гэж үздэг. Гэнэтийн ашгийн татвараар байгалийн нөхөн сэргээлт хийх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд зарцуулдаг нь дэлхийн бусад орнуудад байдаг л зүйл гэдгийг харууллаа. “Алтан-Дорнод Монгол” компанийнхан нэг тэрбум гаруй доллар нэхэмжилсэн.
Энэ мөнгө 2007 онд манай улсын нэг жилийн төсөвтэй тэнцэж байсан юм. Хэрвээ манай улс ялагдвал уул уурхай, зэс, алт олборлож байгаа бусад компани энэ асуудлаар шүүхэд хандах магадлалтай байсныг хааж чадлаа. Уул уурхайн салбар түлхүү хөгжиж буй цаг үед энэ шүүх хурал томоохон сануулга өгч, манайхан анхаарах зүйл олон байгааг харуулсан. Манай татварын бод лого, зохицуулалтыг олон улсын шүүх хүлээн зөвшөөрч байхад бид гад нын хөрөнгө оруулалтад хэт тал засаж, заавал Тогтвортой байдлын гэрээ бай гуулж, тэдний тавьсан саналд аль бо лох тааламжтай нөхцөл бүрдүүлэх гэж хичээх нь зөв үү буруу юу гэдгээ бодолцох хэрэгтэй.
-Манай улс А.С.Паушокоос 50 тэрбум төгрөг төлөх, нөхөн сэргээлт хийхийг шаардаж байсан. Шүүхийн шийдвэрт энэ мэт асуудлыг хэрхэн шийдэх талаар тодорхой заасан уу?
-Дөрвөн жилийн өмнө А.С.Паушокоос нэхэмжилсэн мөнгөний хүү, алдангийг тооцоход мөнгөн дүн нэмэгдэж бай гаа. Татварын байгууллага нарийн тооцоо хийж, хянаж эхэлсэн. Сангийн яам, татварынхан дахин хянаж үзээд эцсийн дүнг гаргах байх. Харин түүнтэй холбоотой бусад асуудлыг дотоодын хуулиараа шийдвэрлэх бүрэн боломжтой. Заамарын иргэд бидэнтэй уулзан, орон нутгийг нь ямар болгосныг үзэх хүсэлт тавьдаг. Үнэхээр нүд хальтрам дүр зураг харагддаг юм. Манай яам эцсийн үр дүнг хардаг. Харин ма най төрийн бусад байгууллага хяналт шалгалтаа тухай бүрт нь хийж байсан бол өнөөдөр Арбитрын шүүх хүртэл энэ асуудал явахгүй байлаа.
-Манай улс Арбитрын шүүхийн үйл ажиллагаанд нийт хэдэн төгрөг зарцуулав?
-Арбитрын шүүхийн шийдвэр гартал бараг дөрвөн жил боллоо. Энэ хугацаанд Засгийн газраас нийт зургаан сая доллар зарцуулсан. Их хөрөнгө ч алдах байсан мөнгөтэй харьцуулахад бага. Арбитрын шүүхийн зардал өөрөө маш өндөр байдаг. Өмгөөлөгч нар цагийн 500-1000 долларын үнэтэй өмгөөллөл явуулсан. Өмгөөлөгч нар маань АНУ-ын томоохон фермд ажилладаг. Өмнө нь манай улстай холбоотой хэд хэдэн асуудалд хамтарч ажиллаж байсан, дадлага турш лагатай хүмүүс. Өмгөөлөгчийн ур чадвар, тактик маш чухал байдаг. Маргаантай асууд лыг нэг бүрчлэн судалж, нөгөө та лаас ямар асуулт ирэхийг бүгдийг нь урьд чилан тооцоолж, нотлох баримттай хариулт өгч байсан. Арбитрын шүүхэд мэтгэлцээний ур чадварыг жинхэнэ харуулсан.
-А.С.Паушок олон өмгөөлөгчтэй оролцож байсан гэсэн. Манайх гэрчүүдээ тэр хуралд хэрхэн оролцуулав?
-Манай яам аль болох бага зардал гаргахыг хичээж ажилласан. “Алтан-Дорнод Монгол” компанийнхан шүүх хуралд найман өмгөөлөгчтэй ирсэн бол манай талаас би, хоёр өмгөөлөгчийнхөө хамт оролцсон. Гэрчээр оролцох 14 хүнийн зардлыг даах боломжгүй учир онлайнаар мэдүүлэг өгүүлэхэд Арбитрын шүүгчид маш их гайхаж байсан. Олон улсын шүүхийн үйл ажиллагаанд төдийлэн нэвтрээгүй ажил юм билээ. Бид хөрөнгө мөнгөний бололцоогүй гэдгээ шүүгчдэд тайлбарлаж, ойлгуулсан.
-А.С.Паушок одоо манай улсад ямар үйл ажиллагаа явуулж байна вэ. Охин компаниуд нь ямар чиглэлээр ажилладаг юм бол?
-Ямар ч үйл ажиллагаа явуулахгүй. Одоо байгаа хэдэн ажилчин нь эд хөрөнгөө манахаас гадна санхүүгийн тайлан тооцоогоо хийж байгаа болов уу. Бид Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээж байлаа. Шүүхийн шийдвэр нэгэнт манай талд гарсан болохоор одоо хохирол барагдуулах ажлаа эхлүүлнэ. Баянгол дүүргийн шүүхэд тус компанид дампуурлын хэрэг үүсгээд байгаа.
-Энэ нь яана гэсэн үг вэ. Хүчээр дампууруулна гэсэн үг үү?
-Тус компанийн байгаа эд хөрөнгө хохирол барагдуулахад хүрэлцэхгүй бол цаашид хөрөнгөжүүлж, хохирлыг барагдуулах асуудлыг хэлж байгаа юм. Түүнээс гадна А.С.Паушокт мөнгө угаасан, авлига, залилангийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.
-Улсаа төлөөлөөд ээдрээтэй асуудлаар Арбитрын шүүх хуралд оролцоно гэдэг танд ачаалалтай байсан байх. Эмэгтэй хүний хувьд айх, сандрах тохиолдол байсан уу?
-Эмэгтэй хүн гэдгээр энэ асуудалд хандаж байсангүй. Энэ маргаан зөвхөн татварын асуудал бус компанийн үйл ажиллагаа 68 хувийн татвараас болоод муудаад байж уу, ашиг нь хэд байсан, олборлолтын онцлог гээд маш олон чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй болсон. Түүнээс гадна залилан хийхдээ ямар бичиг баримт бүрдүүлсэн, устгасан бичиг баримтыг нь сэргээж санхүүгийн шинжээчээр уншуулах гээд их ажил нугалсан. Хэрвээ Монгол Улс ялчихвал хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэсэн бодолтойгоор байгаа хөрөнгийг үрэн таран хийхээс урьдчилан сэргийлж битүүмжилсэн. Зарим нэг хэвлэлд манай тал ялагдсан гэсэн мэдээлэл гарахаас гадна А.С.Паушок ОХУ-аас байнга захидал ирүүлж, хоёр улсын албан ёсны уулзалтын үеэр дарамт шахалт үзүүлж байсан.
Шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг таашгүй учир, хэрвээ Монгол Улс ялагдчихвал гэсэн бодол байнга сэтгэл зовоож байлаа. Ялагдвал маш их эрсдэл биднийг хүлээж байсан учир санаа зовж байсныг нуугаад яах вэ. Бид Монголынхоо шүүгч нарыг үнэлэх ёстой. Тус компанийнхан олон улсын шүүхэд хандахаас өмнө манай шүүхэд хандаад ялагдсан. Монгол Улсын бүх шатны шүүхийн шийдвэр зөв байжээ гэдгийг олон улсын шүүх баталчихлаа. А.С.Паушок Арбитрын шүүхэд хандсан гомдолдоо “Эрх зөрчигдсөн, Монголын шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэж дурдсан байна лээ. Олон улсын шүүх Монголын шүүх шударга ажиллаж, хууль ёсны эрхээ хамгаалах боломж олгосон гэж үзэн түүний нэхэмжлэлийг няцаасан.
-А.С.Паушок одоо Монголд байхгүй, оргон зайлсан. Ийм нөхцөлд хохирлоо хэрхэн барагдуулах вэ?
-Тэр хүн яагаад Монголд ирэхгүй байгаа нь тодорхой. Түүнд эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлээр хэрэг үүсгээд байгаа учир оргон зайлсан. Бид Москва дахь хаягаар нь удаа дараа захиа бичиж, ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ч тус болоогүй. Сүүлдээ олон улсын гэрээний дагуу Монгол Улсын прокурорын байгууллагаас ОХУ-ын прокурорт албан тоот илгээж, Москвад байцаалт явуулахыг хүссэн. Манай Эрүүгийн хууль хоцрогдож байгаа нь харагдаж байна. Хувь хүнд оноох шийтгэл түлхүү байдгаас хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тухай зүйл заалт оновчгүй. Энэ мэтчилэн залилан үйлдсэн, хариуцлага хүлээхээс оргон зайлсан үед яах ёстой вэ гэх мэт зүйл дутмаг.
АНУ-д энэ асуудлыг аль эрт шийджээ. Иргэдийг хохироосон компанийн захирал байсан, байгаагүй мөрдөн байцаалтын явцад эд хөрөнгийг нь битүүмжилж хураагаад хохирлыг нь барагдуулдаг. Манайд шүүхийн шийдвэр гартал эд хөрөнгийг нь хураах эрх байхгүй учир иргэд хохирдог. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршооны асуудлыг энд ярьж болно. Асуудлыг шийдэх гэсээр байтал олон жил өнгөрч, тухайн эд хөрөнгийн үнэ зах зээлд үнэ гүйдсэн. Хохирлыг барагдуулах асуу далд анхаарч, уян хатан бодлоготой байх гүй бол хууль зөрчигчдөд завших бо ломж ол годог. Иймд хууль тогтоогчид энэ асуу далд анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.
Х.ОЮУНСҮРЭН