“Майничи шимбүн” Тавдугаар сарын 9-ний өдөр, 14.35 цагт Сэтгүүлч Айкава Харүюкигийн газар дээрээс нь хийсэн сурвалжлага Япон, Америкийн Засгийн газар Монголд олон улсын цөмийн хаягдлын агуулах барих нууц төсөл хийсэн байсан нь тодорхой боллоо. Монгол Улс цөмийн хаягдлыг нутагтаа авсныхаа оронд тус хоёр улсаас цөмийн эрчим хүч эзэмших тал дээр техник, технологийн туслалцаа авч, атомын цахилгаан станцтай болох гэж байжээ. Ашигт малтмалаар баян Монгол орон цөмийн эрчим хүчтэй болох гээд зүтгээд байгаагийн учир юунд байна вэ? Монголчууд атомын цахилгаан станцаа барих магадлал өндөр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд очиж үзлээ.
ЦӨМИЙН ХОГ АГУУЛСНЫХ НЬ ХАРИУД ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ
Монголын нийслэл Улаанбаатараас урагш 200 км-т орших жижигхэн тосгон. Хятадын хилийн зүг зорьсон төмөр замын дагуу балгас болсон байшингууд зэрэглээ мэт харагдана. Цэнхэр тэнгэрийн доор салхины чимээнээс өөр юу ч сонсогдохгүй өргөн уудам тал нутаг. Энэхүү уудам талд 1990-ээд оны эхээр хуучнаар ЗХУын Агаарын цэргийн анги байрлаж байсан таван давхар 10-аад байшин байх аж. Хүн амьдардаг ганцхан байрыг эс тооцвол бусдынх нь цонх шилгүй болж, тоногдон балгас болсон ба рилга юм. Америк, Япон улс Монголд цөмийн хаягдал “оршуулах” газар нээхээр төлөвлөгөө гаргасан нь өнгөрсөн жилийн есдүгээр сард ажээ. Үүнийхээ хариуд монголчууд атомын цахилгаан станц бариулахаар болсон юм байна .Цөмийн эрчим хүчтэй болох төслийн Монголын талын удирдагч, Физик техникийн хүрээлэнгийн захирал Чадраа энэ тосгоныг ирээ дүйн станцынхаа газраар сонгожээ. ЗХУ-ын цэргүүдийн үлдээсэн байшин барилга, төмөр зам, цахил гаан шугамтайгаас гадна хөрсөн доороо усны нөөц ихтэй, том гол устай тул энэ тосгоныг то хирох газар гэж үзсэн юм байна. Харин атомын цахилгаан станц барих сонголтын хоёрдугаарт бичигдсэн Баянжаргалан тосгон болон гурав дахь сонголт болох Дархан сумын нутаг нь цөлж сөн газар. Газрын зурган дээр нууртай гэж тэм дэглэгдсэн ч үнэн хэрэгтээ нуур нь аль хэдийнэ ширгэсэн байна. Тийм болохоор цөмийн реакторыг хөр гөх их хэмжээний ус олдохгүй гэсэн үг. Монголын газар нутаг Японоос дөрөв дахин том. Хүн ам нь Осака хоттой адил 2 сая 500 мянга. Нэг хүнд оногдох үндэсний орлогын хэмжээ Японоос 30 дахин бага ч энд нүүрс, алт, зэс, уран, газрын ховор металл гэх мэт ашигт малтмал элбэг. Ялангуяа дэлхийд хамгийн том гэгдэх ураны орд газраа ашиглавал газрын тос, байгалийн хийгээр баяжсан Ойрхи Дорнодын орнууд шиг л баян орон болно гэсэн мөрөөдөл монголчуудад байна. Чадраа захирал “ЗХУ цахилгаан эрчим хүчний ачаар л 16 дагуул орноо захирч байсан. Монголыг цөмийн эрчим хүчтэй болгоход тусалсан орон манайд их нөлөө, эрхтэй болж чадна” гэж ярин, Японы техник, технологийн тусламжинд ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийллээ.
ГУРАВДАГЧ ХӨРШ ЧУХАЛ
Монголчууд цөмийн эрчим хүчтэй болохыг хүсэж байгаа нь тус орон Орос, Хятадын дунд хавчигдсан далайд гарцгүй орон болохоор тэр. Монголд чулуун нүүрсний баялаг орд газрууд байгаа ч Монголын өмнө хэсэгт нээхээр төлөвлөж байгаа асар том нүүрсний уурхайгаас Хятадын Тяньжин хүртэл 1100 км, Оросын Находка хүртэл 3000 км хол. Их хэмжээний нүүрс экспортод гаргаж чадах Австрали, Өмнөд Африктай нүүрсний үнээр өрсөлдөөд ялна гэж хэзээ ч байхгүй. “Чулуун нүүрс их байлаа гээд Орос, Хятад хоёр хямдхан авах гэж шахаад л таарна. Цаашдаа бид цөмийн эрчим хүчтэй болохгүй бол хэзээ ч баян орон болж чадахгүй” гэж Монголын Засгийн газрын нэгэн түшмэл ярьж байна. Цөмийн эрчим хүчний төрийн өмчит компани болох “Монатом”- ын захирал Р.Бадамдамдин 2020 он гэхэд Монгол ураны түлшнээс цөмийн эрчим хүч гарган авах зорилготой байгаа гэв. Тэрбээр “Энэ салбарт техник, технологи сайтай “Тошиба” ком панитай хамтран ажилламаар байна. Ардчилал эхэлсэн 1992 оноос эхлэн буцалтгүй тусламж үзүүлж байсан Японы ард түмэнд Монголын иргэд ихээхэн дотно ханддаг” гэж ярьлаа. Гэвч Фүкүшимагийн атомын цахилгаан стан цад осол гарсны дараагаар Монголд цөмийн стан цын аюулгүй байдлын талаар боддог болж эхэлсэн. Монголын Монцамэ агентлагийн сэт гүүлч Адьяасүрэн “ Хэрэв энэ төлөвлөгөө үнэн бол үнэхээр аюултай юм. Хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хохироох аюултай” гэж сэрэмжилж байна. Гэвч Монголыг цөмийн энергитэй болгохыг хү сэж байгаа фракцынхан Чадраа захирлын адил “Мон голчууд Японы ард түмэнтэй их дотно. Тийм боло хоор япончууд цөмийн эрчим хүчний салбарт орж ирвэл манайхан хүлээж авах байх” гэж найдаж байгаа гэнэ
“Майничи шимбүн” Тавдугаар сарын 9-ний өдөр 7 цаг 16 минут
ЦӨМИЙН ХАЯГДАЛ “ОРШУУЛАХ” ГАЗАР МОНГОЛД БАРИХААР АМЕРИК, ЯПОН ӨНГӨРСӨН НАМРААС ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЖЭЭ
Японы Эдийн засаг, худалдааны яам өнгөрсөн намраас эхлэн Америкийн Эрчим хүчний яамтай хамтран цөмийн хаягдал хаях анхны олон улсын хогны газрыг Монголд барих төсөл боловсруулан нууцаар хэрэгжүүлж эхэлж байсан байна. Цөмийн хаягдлаа өөрсдийн нутагт хаядаггүй Япон, Америк орны хувьд цөмийн реактор болон цөмийн хаягдлаа хаях газрыг хамтад нь үйлчлүүлэгчиддээ санал болговол Франц, Орос зэрэг оронтой атомын цахилгаан станцын салбарт өрсөлдөн ялж чадах юм. Монголчууд хариуд нь тус хоёр улсаас цөмийн техник технологи авах зорилготой. Гэвч газар хөдл өлтөөр Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан ослын улмаас Японы засгийн газар цөмийн хөтөлбөрөө бүр мөсөн шинэчлэхээр болж байгаа бөгөөд цөмийн хогоо гуравдагч оронд хая хыг эсэргүүцэх хүн олон гарах шинжтэй байна.
ФҮКҮШИМАГИЙН ОСЛООС ЭХЭЛСЭН ШҮҮМЖЛЭЛ
Дээр дурдсан гэрээ хэлэлцээнд оролцсон хү мүүс “Майничи шимбүн” сонины сурвалжлагчид үнэхээр тийм төлөвлөгөө байснаа хүлээн зөвшөөрсөн. Гурван улсын хэлэлцээр 2010 оны есдүгээр сарын сүүлээр эхлэн Америкийн Эрчим хүчний яамны орлогч захирал Понэман удирдан, Японы Эдийн засаг худалдааны яам, Монголын ГХЯ оролцсон байна. Цөмийн хаягдлаа хаях газаргүй Америк, Япон болон цөмийн эрчим хүчтэй болох гэсэн Монголын хүсэл зориг нийлэх нь энэ. Цөмийн эрчим хүч нь цаг агаарын өөрчлөлтөөс хамгаалах ашигтай гэгддэг бөгөөд нэг реактор нь гэхэд хэдэн триллион иенийн үнэ хүрдэг асар том бизнес. Японы засгийн газар цөмийн эрчим хүчний экспортыг улс орныхоо хөгжлийн тактикийн багана нь гэж үздэг ба одоогийн байдлаар Вьетнамтай цөмийн станц барих тал дээр тохиролцоод байгаа.Мөн Энэтхэг, Турктэй хэлэлцээр хийж байна. Гэвч Орос зэрэг орнууд цөмийн станцаа хаягдал хаях газартай нь цогцоор зардаг тул Япон, Америк улсуудаас давуу талтай. Япон орны хувьд цөмийн хаягдлаа дахин боловсруулах асуудлаа Англи, Франц улсуудад даатгасан байдаг. Япончууд Аомори мужийн Роккаш ё тосгонд цөмийн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих ажлаа түргэвчлэн, мөн өндөр цацраг идэвхт бодис түр зуур хадгалах байр барих гэж байгаа ч өөр оронд нийлүүлсэн цөмийн түлшээ буцаан авахад их хүндрэлтэй байгаа юм. 2035 он гэхэд нутагтаа цөмийн хаягдал хаях байр барих төлөвлөгөө нь ч биелэхэд хэцүү гэж тооцогдож байгаа. Америк ч мөн адил. Ж.Бушийн үед 2002 онд Невада мужид цөмийн хаягдлын агуулах байгуулахаар болсон ч нутгийн иргэд эсэргүүцсэн тул 2009 онд Обама тэр шийдвэрийг цуцлахаас өөр аргагүйд хүрснээр цөмийн хаягдлын асуудал их хурцадмал байгаа юм. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр Япон, Америк улсууд Монголд цөмийн хаягдал, агуулах, хадгалах байгууламж барих тал дээр санаа нийлсэн байна. Газрын гүнд хэдэн зуун метрийн гүнд тус байгууламжийг барихаар болжээ. Японы Эдийн засаг, худалдааны яамнаас энэ төлөвлөгөөг биелүүлснээр цөмийн реактор хийдэг “Тошиба”, “Хитачи” зэрэг компаниудын цөмийн энергийн худалдаа наймаанд дэмжлэг үзүүлж чадна гэж үзэж байгаа аж. Олон улсын цөмийн энергийн газар (IAEA) “Монголын ураны нөөц 1 сая 500 мянган тонноос илүү байж болзошгүй” гэж дүгнэлт гаргасан бөгөөд хэрэв үүнийгээ ашиглаж эхэлбэл ураны нөөцөөр дэлхийд эхний гуравт багтах магадлал өндөр. Тэгэхээр энэ төсөл хэрэгжвэл Америк, Япон хоёр ураны түлшээр дутагдахын зовлонгүй болох юм. Цөмийн хаягдлыг улс дамжуулан зөөвөрлөхөд дайран өнгөрөх улс болон хүлээн авах орны зөвшөөрлөөс гадна IAEA зэрэг олон улсын байгууллагуудын зөөвөрлөх дүрмийг дагах ёстой. Гэхдээ Япон, Америк, Монгол гурван улсын хэлэлцээ нийтэд ил гарвал дайран өнгөрөх улс болох Орос, Хятад улсууд сөрөг арга хэмжээ авах, мөн Монголын ард иргэдийн эсэргүүцэл гарна гэдгийг ч таамаглан, нууцаар хэлэлцээ хийж байсан юм. Гэвч энэ жилийн хоёрдугаар сард Вашингтонд гурван улсын хэлэлцээнд гарын үсэг зурах ёстой байсан ч Японы Гадаад Харилцааны яаманд дөнгөж өмнө нь мэдэгдсэн тул Японы Гадаад явдлын яам засгийн газрын хуралдаанаар шийдэх ёстой хэмээн эсэргүүцсэн байна. Эдийн засаг, худалдааны яам хэлэлцээг удирдаж байгаад Гадаад явдлын яам дургүйцсэн тул гарын үсэг зурах ажиллагаа хойшлогджээ. Гэвч удалгүй газар хөдлөлт болсон тул одоогийн байдлаар энэ гэрээнд хэзээ гарын үсэг зурах нь тодорхойгүй байна. Япон орон газар хөдлөлтөөр цөмийн эрчим хүчний бодлогоо шинэчлэх болсон ч дотооддоо байгаа бүх атомын цахилгаан станцаа устгасан ч цөмийн хаягдал хаях газар хэрэгтэй. Харин цөмийн энергийн техник технологи зааж өгөөд хариуд нь тэр орондоо цөмийн хаягдлаа хаяна гэдэг орон нутгийг нь хөгжүүлнэ хэмээн амлаад Фүкүшимад атомын цахилгаан станц барьсантай ижил зүйл болох юм.
“Майничи шимбүн” 2011 он Тавдугаар сарын 9-ний өдөр 10 цаг 07 минут
МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДЛЫН ГАЗАР НЭЭХ ТӨСӨЛ
Цөмийн зэвсэг хийхэд шаардлагатай плутоныг цөмийн түлшийг дахин боловсруулж байж гаргаж авдаг. Хойд Солонгос ч энэ аргаар л цөмийн зэвсэгтэй болсон гэдэг. Цөмийн зэвсэггүй орны гэрээнд нэгдээгүй Пакистан, Израиль ч мөн ингэж л цөмийн зэвсэгтэй болж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Саяхан цөмийн энергийн зах зээлд орж ирсэн Өмнөд Солонгос орон цөмийн хаягдал дахин боловсруулах байгууламж барьж өгөөч гэсэн хүсэлтийг АНУ-д тавьсан байна. Цөмийн эрчим хүч ашигладаг орон болгон дахин боловсруулах байгууламж бариад эхэлбэл цөмийн зэвсэг хураах явдал зогсож, хоёр, гурав дахь Хойд Солонгос төрөн гарч болох тул Америк олон улсын цөмийн хаягдал хаях газар барих гээд байгаа нь тэрхүү орнуудыг хянаж байх гэсэн зорилготой. Цөмийн хаягдал хаях олон улсын байгууламж барих санааг Олон улсын цөмийн эрчим хүчний газар гаргаж байсан ч өөр улсын цөмийн хаягдлыг нутагтаа байрлуулах орон олдоогүй юм. Америкийн департаментын төлөөлөгч Стратфорт гуравдугаар сарын сүүлээр Вашингтонд болсон цөмийн энергийн уулзалт дээр “Тайвань, БНСУ цөмийн хаягдлаа хаях газаргүй зовж байна. Тиймээс олон улсын цөмийн хаягдал хаях газар байгуулснаар энэ асуудлыг нэг мөр шийдэж чадна” гэж ярьсан байна. Харин Монголын Засгийн газарт цөмийн хаягдал хүлээн авсныхаа оронд цөмийн техник, технологи эзэмшин, цөмийн түлш экспортлодог орон болж, хөгжин цэцэглэх гэсэн бодол байгаа юм. АНЭУ-тай ч адилхан зорилгоор энэ оны нэгдүгээр сараас хэлэлцээ хийж эхэлж байсан байна. Тийм болохоор АНЭУ-аас өрсөхийн тулд Япон, Америк улсууд хоёрдугаар сард гэрээнд гарын үсэг зурах гэж хичээж байсан хэрэг юм.
“Майничи шинбүн” 2011 он Тавдугаар сарын 10
МОНГОЛД ЦӨМИЙН ХОГНЫ ГАЗАР БАРИХ ГЭЭГҮЙ
Японы Гадаад явдлын яамны орлогч сайд Такахаши “Майничи” сонинд Япон, Америк, Монгол улсууд Монголд цөмийн хаягдал хаях газар барих хэлэлцээ хийж байсан гэсэн мэдээлэл гарсан талаар хэвлэлийн бага хурал дээр “Тийм хэлэлцээ хийж байсан нь үнэн” хэмээн хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ гадаадын оронд цөмийн хаягдлаа хаях байгууламж барих тал дээр одоогийн байдлаар манай засгийн газар тодорхой шийдвэр гаргаагүй, барьж эхлэх гэж ч оролдоогүй гэж ярьсан байна.