Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 401 дү гээр ангид ял эдэлж байсан Жондбай овогтой Хуаншийг хууль хянал тын байгууллагынхан 1998 оноос хойш эрэн сурвал - жилж буй юм. 1963 оны зургадугаар сарын 13-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн тэрбээр согтуудаа эхнэр Нарантуяаг заазуур болон модоор зодож, хутгалж хүнд гэмтээн, улмаар бензин асгаж гэрээ шатаасан юм байна.
Түүний энэ хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх 1997 оны долдугаар сарын 18-нд хэлэлцэн таван жилийн хорих ялаар шийтгэжээ.
Ж.Хуанши ялаа дээрх ангийн Баянгол хэсэгт эдэлж, мал маллаж байгаад 1998 оны арванхоёрдугаар сарын 25-нд оргосноос хойш 13 жил сураггүй байгаа юм байна.