Итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэсэн нэрийн дор гаальд ямар ч мэдүүлэг өгөлгүй хил нэвтэрдэг компанийнхан хүнд даацын машинаараа манай орны байгалийн баялаг, түүх соёлын дурсгалыг өмнөд хөрш рүү зөөж байна гэж олны дунд яригдах боллоо. Гаалийнхан ажлаа хөнгөвчлөх үүднээс итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэх компаниудад эрх өгч, хил гаалийн хяналтыг саадгүй нэвтр үүлэх боломжоор хангажээ. Гэвч итгэмжлэгдсэн зарим тээвэрлэгчид манай гаалийнхны итгэлийг алдан хууль бус зүйл хийсэн талаар бидэнд мэдээлэл ирсэн юм.
Өмнөговьд төдийгүй Монгол Улсад томоохон хөрөнгө оруулж, стратегийн ач холбогдол бүхий ордод гэрээ байгуулан ажиллаж буй Оюутолгойнхон гэрээний үндсэн дээр олон компаниар ажлаа гүйцэтгүүлж байгаа. Тэдний нэг тээврийн MSPL компани БНХАУ-аас гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нэрийн дор Оюутолгойд цемент зөөдөг.
Тус компанийн зарим жолооч буцахдаа их хэмжээний эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлснийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. MSPL компанийн 33163 дугаартай цементний цистерн машины жолооч Т.Пүрэвсамбуу тарваганы 4000 гаруй арьс, хөлдөөсөн 20 гаруй чоно, үнэг, Улаан номд орсон, дархан цаазтай ирвэсний цөөнгүй арьсыг машиндаа нууж, хилээр гараад БНХАУ-ын гаальчдад баригдсан аж.
Тус улсын талаас энэ хэргийг манай хуулийн байгууллагынханд мэдэгдсэнээр жолоочийг багагүй хугацаанд хайж байгаад саатуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Т.Пүрэвсамбуу Оюутолгойд БНХАУ-аас оруулж ирсэн цементээ буулгаад тус улс руу буцахдаа машиныхаа ёмкостыг дүүртэл хууль бус бараа, ховордсон ан амьтны гаралтай бүтээгдэхүүн ачиж явсан юм байна.
Гаалийн эх сурвалж “Итгэмжлэгдсэн тээвэрлэгч нэрийн дор иймэрхүү байдлаар зөвхөн ангийн гаралтай бүтээгдэх үүнээр тогтохгүй түүх соёлын хосг үй үнэт бүтээлүүд ч гарч байхыг үгүйсгэхгүй. Хууль бусаар эд зүйл хил давуулан худалддаг бүлэглэл бий болсон байгаа ч юм бил үү.
Оюутолгойд цемент хүргэж ирдэг MSPL компанийн жолоочтой холбоотой асуудлаар өөр хэд хэдэн хүнийг УМБГ-т шалгаж байгаа” гэлээ. Энэ талаар Оюутолгойн албан бус эх сурвалжаас тодруулахад “Манайд маш олон компани гэрээтэй ажилладаг. MSPL нэртэй компани тэдний дунд бий.
Тус компанитай холбоотой асуудлыг бид сайн мэдэхгүй. Ажилтнуудаас нь лавласан нь дээр байх” гэлээ. MSPL компанийн төв байрны ажилтны 8811… дугаарын утсанд холбогдоход “Удирдлага маань байхгүй” гээд ямар нэгэн тайлбар өгсөнгүй.
Г.Равжаа