Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнгөрөгч пүрэв гаригт сэтгүүлч А.Баатархуягийг хариуцагчаар татсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцлээ.
“А.Баатархуяг 2010 оны гурав дугаар сарын 1-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” гэсэн нийтлэлдээ намайг 1.0 сая долларын байшинд амьдардаг гэж бичсэн нь ор үн дэсгүй мэдээлэл. Үндэслэл гүй мэдээлэл цацсан түүнд хариуцлага тооцож өгнө үү” гэж БОАЖ-ын сайд өргөдөл гаргасан юм. Энэ асуудлыг цагдаагийнхан шалгаад, прокурорт шилжүүлэхэд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэх үүнгүй гэж үзэж, асуудлыг иргэний журмаар шийдүүлэхээр хоёр ч удаа буцаж байсан аж.
Өмгөөлөгч нь ирсэнгүй, нэхэмжлэгч нь шүүх хуралд ирэх боломжгүй гэсээр удаа дараа хойшилсон шүүх хурал гуравдугаар сарын 22-нд болсон анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаж байсан билээ. Улсын яллагч Д.Үүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүү- хэд гомдол гаргаснаар энэ сарын 5-нд Нийслэлийн шүүх хэлэлцсэн юм.
Нэхэмжлэгч, хариуцагчийг оролцуулалгүй, зөвхөн өмгөөлөгч, яллагч нар оролцсон хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Нийтлэлч А.Баатархуяг, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарын маргааныг дахин мөрдөн байцаалт хийж, прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүх эцсийн шийдвэрээ гаргатал наад зах нь хоёр сар болох бололтой.
Х.Сүрэн