Авлигатай тэмцэх газрын гурван дарга шүүхээр нэг дор шийтгүүлж, цагдан хорих байр руу ачигдаад сар гаруй болж байна. Төрийн тусгай албаны дарга нар ийн бөөнөөр шийт гүүлсэн тохиолдол Монголд бүү хэл, дэл хийд байгаагүй биз.
Тус газрын дарга, тэр гүүн комиссар Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтан гадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарт холбогдох хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 22-23-нд хаалттай хэлэлцэж, Ч.Сангарагчааг дөрвөн үйлдэлд гэм буруутайд тооцож хоёр жил дөрвөн сар, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарыг хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэднийг Эрүүгийн хуульд заа сан төрийн нууц задруулсан, хүний нэр төрд халдаж гүтгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашиг ласан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр буруутган ял эдлүүлж байгаа. Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газ рын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн тогтоол хүчин тө- гөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түү нийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэж заасан байдаг.
Гэтэл шүүхийн шийт гэх тогтоол одоо хэр нь хүчин төгөлдөр болоогүй байгаа. Дээрх хүмүүс анхан шатны шүү хээс олгосон 14 хоногийн хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхийнхээ дагуу Нийслэлийн шүүхэд ханджээ. Нийслэлийн шүүх уг давж заалдах гомдлыг хуулийн дагуу 30 хоног, хянаж буй шүүгч нь энэ хугацаанд хэрэгтэй танилцаж амжихгүй бол дахин 30 хоногийн хугацаагаар сунгаж хянаж болдог.
Энэ ёсоор давж заалдах шатны шүүхийн шүүгч хянаад энэ сарын сүүлчээр хэргийг хянан хэлэлцэхээр төлөвлөж буй юм билээ. УИХ-аас баталсан Авлигын эсрэг хуульд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, бусад албан хаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвш өөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалт бас бий.
Г.ЦОЛМОН, Р.ЖАРГАЛАНТ