УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнтэй уулзаж энэ талаар тодрууллаа.
-Танд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн юм билээ. Энэ талаар АТГ-аас албан ёсоор мэдэгдэн, дуудаж уулзсан уу?
-Танай сониноос анх энэ тухай мэдээг олж уншсан. Тэрнээс өмнө надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй байсан юм. Харин үдээс хойш нь хэн гэнэ үү, нэг мөрдөн байцаагч яриад энэ талаар мэдэгдсэн. Би тэр хүнд албан ёсоор мэдэгдлээ ирүүлсний дараа иргэнийхээ үүргийг гүйцэтгэнэ гэдгээ хэлээд сууж байна.
Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага хамтран нэг хурал хийсэн юм билээ. Надад эрүү- гийн хэрэг үүсгэх хангалттай баримт байна гэж үзсэн бололтой. Шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байж гурван жилийн ялтай гээд прокурор Ё.Сагсай зурагтаар ярьж байна лээ. Тэр ялаа оноогоод явуулбал явуулна л биз.
-Та сонинд өгсөн ярилцлагадаа “Авлига өгсөн хүмүүстэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна” гэж ярьсан нь үнэн үү. Та хэн хэнд, ямар хэмжээний мөнгө, юу шийдүүлэх гэж өгсөн юм бэ?
-Угаасаа л 76 авлигач гэдэг шүү дээ.
-Та энэ ангилалд өөрийгөө ч багтааж байна уу?
-Үгүй ээ, үгүй. Ард түмэн 76 авлигач гэж нэрлэж байгаа. Авлигад өртөмтгий байгууллагын дараалалд гааль, мэргэжлийн хяналтаас гадна хууль сахиулах гээд байгаа цагдаа, прокурорынхон өөрсдөө орсон байна лээ. Надаас гадна олон хүнийг шалгах ёстой. Эх орноо бусдад худалдсан, гаднынхнаас авсан мөнгөн дүн нь ил байгаа хүмүүсийн талаар бичээд л байна.
Энэ бүгдийг дуудаж шалгаад, тогтоох ажилдаа орох ёстой гэж би боддог. Сонинд өгсөн ярилцлагын талаар гэвэл би сарын өмнө АТГ-т албан ёсоор тайлбараа өгсөн. Прокурор, АТГ шуурхай ажиллаж, эрүүгийн хэрэг үүсгэснээс үзэхэд ямар нэгэн баримт байгаа бололтой. Одоогоор би нэг ч баримттай танилцаагүй болохоор ямар зүйлд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэснийг мэдэхгүй байна.
-Таны ярьсан зүйлтэй уялдуулж АТГ-ынхан хойшлуулшгүй арга хэмжээ аваад сарын дотор шалгасан бололтой. Энэ хугацаанд танаас ямар нэгэн мэдүүлэг авч, баримт материал үзүүлэхийг шаардсан уу?
- Тийм зүйл огт болоогүй. Эрүүгийн хуулийн 269.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, энэ нь гурван жилийн ялтай л юм байна. Би УИХ-ын гишүүн болсон цагаасаа эхлэн авлигыг таслан зогсоох талаар олон удаа ярьж, бичиж байсан. Гаалийн Баатар гэдэг хүнээс өөр хэн ч энэ зүйл ангиар шийтгүүлээгүй.
Цаашдаа ч шийт гүүлэхгүй байх. Авлигын асуудал Мон гол Улсын төрийн нууцаас ч илүү нуугдмал байдалд орсон учир засгийн эрхэнд МАН, АН аль нь ч гарсан хэзээ ч ил тод болж, арилахгүй. Өндөр төвшинд бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчинтэй, тусгай байгууллага асуудлыг шийдэхээс улс төрийн хүрээнд яриад шийддэг зүйл биш. АТГ нь өнөөдөр даргагүй, тэр ч бүү хэл үүрэг гүйцэтгэгчгүй байна. Гэсэн хэрнээ УИХ-ын гишүүнийг авлигын талаар ярилцлага өгсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэж байна. Би тэр хүмүүстэй уулзаад үнэхээр баримт байна уу, улс төр хийж байна уу гэдгийг нь мэдчихнэ.
-Эрүүгийн хэрэг үүсгэх, үгүйг шийдэх дарга нь байхгүй газар таныг дуудаж байгааг та хууль бус гэж үзэж байна уу?
-Хоёр гол асуудлаа шийддэг даргыг нь саатуулчихсан. Энэ хоёр хүнийг саатуулдаг нь хууль бус үйл ажиллагаа. Хуулиндаа УИХ-аар орж, ярилцсаны эцэст баривчлах эсэхээ шийдэх ёстой. Энэ мэт жишиг тогтож байна. Монгол Улсад хууль хэрэгждэггүйн хамгийн тод жишээ энэ болсон. Энэ жишгээр би ч бас явах л байлгүй.x
Х.Оюунсүрэн