Сэлэнгэ аймгийн УлаанОвоогийн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Канадын “Prophecy resource” компани ойролцоох ордынхоо хайгуулын тусгай зөвшөөрлийг ху далдан авахаар Монголын уул уурхайн ком панитай гэрээ байгуулсан талаар www.marketwire.com уламжлав. “Prophecy resource” энэ талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 100 хувь эзэмших агаад эхний жилдээ хоёр сая ам.доллар, хоёр дахь жилд дөрвөн сая ам.доллар төлөхөөр гэрээнд тусгасан аж.
Улаан-Овоогийн ордоос зүүн хойно 17 км-ийн зайд орших энэ талбай нь 4773 га газрыг хамрах агаад тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг 7392 га газартай зэргэлдээ гэнэ. Ашиглалт болон хайгуулын тусгай зөв шөөрлийг шилжүүлж, худалдаж, худалдан авч болдог эсэхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадаст рын хэлтсийн дарга Б.Болормаагаас тодруулахад “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, ху далдан авахыг хуулиар хориглосон байдаг. Манайд бүх лиценз бүртгэлтэй байгаа. Одоогоор ийм олон сая ам.долларын өртөгтэй худалдаа хийсэн, тусгай зөвшөөрлийг хууль бусаар шилжүүлсэн талаар мэдээлэл манайд ирээгүй байна” гэв.
“Prophecy resource” төлбөрөө 100 хувь хийсний дараа эл тусгай зөвшөөрлийг эзэмших бөгөөд гэрээг үзэглэсний дараа 200 мянган ам.долларын урьдчилгаа төлбөрийг Монголын компани авсан гэнэ. Тус компани Хэнтий аймагт Чандгана тал, Чандгана хавтгайн нүүрсний уурхайг эзэмшиж, одоо ашиглаж буй Улаан-Овоогийн уурхайнхаа дэргэд 600 мВт-ын ДЦС барихаар ЭБЭХЯ-нд хүсэлтээ хүргүүлээд буй.
Шинэхэн авсан талбайдаа ирэх зургадугаар сараас өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авахыг манай хуулиар хориглоод байтал гаднын компаниуд үүнийг үл тоон, хууль бусаар тусгай зөвшөөрөл эзэмшсээр байх гэж үү?
Б.ЦЭЦЭГСҮРЭН