Манай “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд арилжихад зөвлөхөөр ажиллах гэж буй ХБНГУ-ын “Deut sche Bank”-ийг орон сууцны зээлийн луйвар хийсэн хэмээн АНУ-ын Хууль зүйн яамнаас буруутгаж, нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн тухай “Bloomberg” дамжуулав.
Тус банк АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын үеэр өөрийн охин компани болох “Mortgage IT”-гээр дамжуулан Холбооны Засгийн газрын хэрэгжүүлж байсан орон сууцны зээлийн хөтөлбөрт хууль бусаар багтсан гэнэ. Ингэхдээ “Substandart mortgages” буюу зээлээ эргэн төлөх чадваргүй ангилалд орсон хүмүүст олгосон зээлээ даат галд хамруулж байжээ.
Үүний дараа “Deutsche Bank” зээлүүдээ багцалж, үнэт цаас болгон Европын зах зээлд борлуулан их хэмжээний ашиг олсон хэмээн АНУ үзэж байгаа аж. Харин “Deutsche Bank”-ны төлөөлөгчид Америкийн Хууль зүйн яамны нэхэмжлэл ор үндэсгүй хэмээн мэдэгдсэн байна.
Х.ОДОНЧИМЭГ