“Транс” банктай холбоотой асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж, Швейцарийн иргэн Армин Вейдеркерийн хувьцааг Монголбанкны зөвшөөрөлгүй хууль бусаар худалдаж авсан гэх асуудалд “Оюуны ундраа” компанийнхан холбогдоод байгаа. Тус компанийнхан “Транс”-ыг авахын тулд Армин Вейдеркерийг авчирч мэдээлэл хийлгэсэн гэж хардах хүн цөөнгүй байна лээ.
Түүнийг хэвлэлийн хурал хийлгэсний дараа МҮХАҮТын дэргэдэх Арбитрын шүүхийн нарийн бичгийн дарга түүнд шүүх хурлын зарлан дуудах хүлээлгэн өгөх гэж буйгаа хэлжээ. Гэтэл Армин болон түүний өмгөөлөгч нар “Peace Bridge” зочид буудалд уулзъя. Тэнд байж бай” хэмээсэн аж.
Арбитрын шүүхийн ажилтныг очиход тэд бараг хөөж гаргасан талаар нэгэн эх сурвалж мэдээлэв. Ингээд тэр шөнөдөө Армин Вейдеркер хил гараад явжээ. “Транс” банкны орос, швейцарчуудын хийсэн хууль бус үйл ажиллагааны талаар бидэнд дахин шинэ баримт олдсон юм.
ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НӨХРИЙНХӨӨ ХАМТ А.Е.НОВОЖИЛОВЫГ ОРГУУЛАХАД ОРОЛЦЖЭЭ
“Транс” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожилов харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ их хэмжээний мөнгийг луйвардсан хэрэгт холбогдож шүүхээр хэргийг нь хэлэлцэхийн өмнө оргосон юм. Тэрбээр Дорнод аймаг дахь Эрээнцавын хилийн боомтоор хил нэвтэрсэн нь тодорхой болсон. Түүнийг оргуулах ажлыг манай улсын иргэд зохион байгуулсан бололтой. Тус боомтын Автозамын шалган нэвтр үүлэх боомтын шалгагч, дэд ахлагч Э.Дуулгатбаатар түүний паспортад хил нэвтрэх тамга даржээ. Тухайн үед бүртгэлийн программ нь ажиллахгүй байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэр үеэр Чулуунхороот суманд цахилгаан тасарч, тус сумын иргэд, байгууллагын олон цахилгаан хэрэгсэл шатсан юм байна. Энэ үед хилийн цэргийн ангийн компьютерийн сүлжээ эвдэрсэн аж. Ингээд бүртгэл хийх боломж гүйг далимдуулж хил давах нөхцөл бүрд сэн байна. Уг нь эрүүгийн хэрэгт холбогдсон хүний зураг, иргэний үнэм лэх, регистрийн дугаартай мэдээллийг хувилан, цаасан дээр хэвлэж боомтууддаа өгөх ёстой ч ангийн захирагч, хуран даа Б.Батхүүгийн тушаалыг Эрээнцавын шалган нэвтрүүлэх боом тын нууцын албаны дарга, ахлах дэслэгч Б.Батзориг гүйцэтгээгүйгээс А.Е.Новожиловт хил давах боломж бүрджээ. Түүнийг хил давуулах ажлыг Чулуунхороот сумын иргэн, тус сумын цахилгаанчин Н.Орхонурсгал, эхнэр Чимэдцэрэнгийнхээ хамт хийсэн байж болзошгүй гэсэн хардлага хилийн цэрэг болон бусад албаны ханд байгаа аж.
Учир нь А.Е.Новожилов машин хөлслөн Дорнод аймгийн Чулуунхороот суманд хүргүүлж, тэднийд буусан байна. Энэ үед нь ОХУ-ын иргэн Анна Барашкова, Татъяана Ткочук, Александр Кудряшов нар мөн тэднийд байжээ. Дээрх хүмүүс Онон мужийн дархан цаазат газрын ажилтнууд гэсэн бүртгэл тэй байсан бөгөөд Н.Орхонурсгалын эхнэр Чимэдцэрэн нь тус газрын Монголын талын ажилтан юм байна. Н.Орхонурсгал тус сумын иргэн М.Мөнхболдыг ОХУ-ын Борзя тосгон орох ажилтай гэдгийг сонсож, 2010 оны есдүгээр сарын 6-ны 07.00 цагт мотоциклоороо А.Е.Новожиловыг тэднийд хүргээд өөрөө хилийн шалган нэвтрүүлэх албаны цахилгааныг шалгана гээд явжээ. А.Е.Новожилов М.Мөнхболдтой уулзах даа “Таныг Мөнхөө гэдэг үү. Өнөөдөр хил гарах уу.
Гарах бол намайг аваад яваач” гэсэн байна. М.Мөнхболд ажлаар явах гэж буйгаа хэлтэл орос эр “Бүх зардал мөнгийг чинь даая” гэсэн аж. Ингээд А.Е.Новожиловыг суулган Н.Орхонурсгалынд очиж үлдсэн гурван хүнийг нь суулган 10.00 цагийн үед хил гарахаар иржээ. Энэ үед хилийн шалган нэвтрүүлэх боомтын ажилтнууд Н.Орхонурсгалаар хэлмэрчл үүлж ямар зорилготой орж ирсэн, яагаад Эрээнца ваар гарч байгааг нь лавлахад А.Е.Новожилов “Улаанбаатарт амьдар даг, Дорнодод шүлхий гарсан учир Улаан-Үд-Алтан булагаар дамжин буцах гэж явна” хэмээн тайлбарласан юм байна. Саяхан хууль хянал тын байгууллагынхан энэ бүх ажиллагааг шалгаж дуу саад “А.Е.Новожиловыг хилээр гаргах ажиллагааг Чулуунхороот сумын ир гэн Н.Орхонурсгал, М.Мөнхболд нар зохион байгуулсан гэж дүгнэжээ.
ОФШОР БҮСЭЭС “ТРАНС” БАНКИНД ОРЖ ИРСЭН МӨНГӨ 1-3 ХОНОГИЙН ДОТОР ЯМАР Ч ҮЛДЭГДЭЛГҮЙ ГАРДАГ БАЙЖЭЭ
“Транс” банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Армин Вейдеркер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожилов нарын үед офшор буюу ямар ч бүртгэл хяналт шалгалтгүй бүсээс тус банкинд их хэмжээний доллар шилжүүлдэг байжээ. Улмаар 1-3 х о н о г и й н дотор ямар ч үлдэгдэлгүй гээр ОХУ руу шилжүүлдэг байсан аж. Армин Вейдеркер Монголд ирж хэвлэлийн хурал хийлгэхдээ “А.Е.Новожиловыг “Транс” банкны гүйцэтгэх захирлаар томилоход Д.Энхтайван нар баталж, гарын үсэг зурсан хэмээн мэдэгдсэн. Гэтэл тэд нэг гэр бүлийн хоёр банкны удирдлагад зохимжгүй хэмээн татгал заж байжээ. Учир нь А.Е.Новожиловын эхнэр тус банкинд дээгүүр алба хашиж байгаад хэл ам гарах үед нөхрөө үлдээгээд хил давсан юм билээ.
Ингээд янз бүрийн маргаан дэгдэж Арбитрын шүүхээр хэрэг шийдвэрлэхээр болоход В.Армин шөнө нь алга болсон аж. Магадгүй В.Армин Банкны тухай хууль болон Тээвэр хөгжлийн банктай байгуулсан гэрээгээ зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн нь батлагдаж ялагдах нь тодорхой байсан учраас ум хумгүй зугтсан байх магадлалтай. “Транс” банкинд мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээлэл Монголбанкинд ирсний дагуу тус банкнаас 2010 оны гурав, дөрөвдүгээр сард шалгалт хийж дүгнэлт гаргажээ. Шалгалтаар “Транс” банкинд манай улсад үйл ажиллагаа явуулдаггүй, офшор бүсэд бүртгэлтэй 31 компани харилцах данс нээж, гүйлгээ хийсэн бөгөөд дийлэнх нь мөнгөө евро гоор шилжүүлж байжээ.
Эдгээр компанийн 18 нь хөрөнгө оруулалтын, найм нь худалдаа үйлдвэрлэлийн, зургаа нь далайн тээврийн, хоёр нь хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Гэвч эдгээр ком панийн төлбөр хийж шилжүүл сэн баримтын ихэнх нь улаан чинжүү ний захиалга, борлуулалт, тээвэрлэлт, даатгал, санхүүжилттэй холбоотой байж. Түүнчлэн 31 аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус банк ны удирдлагад ажиллаж байсан оро сууд. Тухайлбал, тус банкны дэд захи рал асан А.Е.Новожиловыг эрүү гийн хэрэгт шалгагдах үед Буянт-Ухаагаар зугтсан Ю.Н.Коннов гэхэд Хонконгод бүртгэлтэй “Дамаста индустриал лимтитед”-ийн итгэмжлэгдсэн төлөө лөгч байсан гэнэ. Мөн тус банкинд ажиллаж байсан А.В.Паршин зургаан ч компанийн итгэмж лэгдсэн төлөөлөгчөөр ажил лаж байсан гэх баримт шалгалтаар илэрсэн аж.
Хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар “Транс” банкинд харилцах данстай дээрх 31 компани нь хоорондоо холбоотой, нэг нь нөгөөгийнхөө охин компани байсан бөгөөд найм нь толгой компани болох нь тогтоогджээ. Монголбанкны шинжээчид “Эдгээр 31 компанийн “Транс” банкинд байгаа данс нь тогтмол үлдэгдэлгүй байдаг нь сэжиглэх үндэслэл болсон байна. Дансанд 1-3 хоног болгоод орос руу шилжүүлдэг. Мөнгө угаах арга олон боловч зарчим нь бохир мөнгөний гарал үүслийг нуух, баллах явдал. Тиймээс бизнесийн бодитой үйл ажиллагаа явуулаагүй атлаа ямар нэгэн бизнес хийж байгаа мэт харагдуулах зорил гоор бохир мөнгө шилжүүлж байхыг үгүйсгэхгүй.
Түүнчлэн эдгээр компанийн “Транс” банкаар нэг жилийн дотор хийсэн долларын гүйлгээ нь тус банкны нийт активаас даруй 10 дахин их байжээ. Иймд дээрх компаниудын “Транс” банкаар дамжуулан хийсэн гүйлгээ нь сэжигтэй байна” гэж дүгнэсэн аж. Ийм дүгнэлтээс гадна гадаадын найман харилцагчийн харилцах болон хадгаламжийн дансанд тухайн үеийн банкны хүүгээс 6.8 пунктээр илүү хүү тооцон олгож байсан нь илэрсэн аж. Мөн “Кентвилл групп” компанийн долларын харилцах данс нээсэн, хаасан өдөр болон доторх бичлэг нь хоорондоо ижил, зөвхөн данс хаах үед зурсан гарын үсэг уг дансыг эзэмшигч ОХУ-ын иргэн Михайл Юрьевич Захаровын хаас өөр байгаа нь батлагдсан аж.
Энэ бүх хууль бус үйлдэлд тус банкны гадаад удирдлага болон гүйцэтгэх захирал А.Е.Новожилов нар буруутай гэж холбогдох албаны хүмүүс дүгнэснээс гадна Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хууль зөрчсөн гэж үзэж буй юм. Магадгүй тус банкинд гадаадын хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн Армин Вейдеркер, Алексей Голуб ков, Андрей Вовченко ОХУ-ын “Судостройтельный” банкны ажилт нууд бөгөөд зохион байгуулалттайгаар санхүүгийн гэмт хэрэг үйлдэх гэж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх хүмүүсийн нэр ОХУ-ын тус банкны цахим хуудсанд удирдах албаны ажилтны нэрс дунд байгаа бөгөөд тэд “Транс” банкинд мөн л удирдах алба хашиж байсан юм.