Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаар хийсэн. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. Манай улсын хувьд авлигын индексийн дүнгээр 2020 онд 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн.
Төрийн байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж буй чирэгдлийг бууруулах, e-mongolia платофрм руу авлигын мэдээллийг хүлээн авах булан бий болгоно. Мөн авлигатай тэмцэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан Шүгэл үлээгчийн хуулийг санаачилна.
Мөн улс төрийн намуудын тухай хуулийг санаачлах шаардлага бий. Манай ажлын хэсэг өргөн цар хүрээтэй юм. Түүнчлэн авлигад хамгийн их идэгдсэн байж болзошгүй салбар төрийн болоод орон нутгийн өмчит компаниуд байдаг. Иймээс эдгээр компаниудыг улс төрөөс хэрхэн хараат болгох вэ гэдэгт арга хэмжээ авна.
Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг долоо хоног болгоно хуралдаж байхаар болсон. Ажлын хэсгийг явцыг Засгийн газарт тайлагнаж байхаар болсон" гэлээ.