Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 14 цэг ажиллахыг УОК-оос мэдээллээ. Эдгээр цэгт 20 багийн 141 эмч, мэргэжилтнүүд ажиллан 3 159 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Тиймээс иргэд та халдвар хамгааллын дэглэмээ баримтлан дархлаажуулалтаа хийлгэнэ үү. Мөн вакцины тун хоорондын хугацаанд амны хаалтаа зүүх, гараа ариутгах, сайтар угаах болон хүн хоорондын зай баримтлах зэрэг дэглэмийг хэвшил болгохыг эрүүл мэндийн байгуулагаас зөвлөж байна.