Эрүүл мэндийн яамнаас 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах цэгийн байршлыг танилцуулж байна. Эцэг, эхчүүд өөрсдөө хүсвэл дархлаажуулалтын цэг дээр очиж, 16-17 насны хүүхдээ "Файзер" вакцинд хамруулах боломжтой. Ингэхдээ гадаадын улс орон руу суралцахаар явах гэж буй болон элсэлтийн шалгалт өгөх хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол вакцинд хамруулах боломжтой аж.