Үндэсний аудитын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуульд оролцохоор нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн эсэхэд аудит хийж, дүгнэлтийг хуулийн хугацаанд буюу энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр СЕХ-д хүргүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн аудитын дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэйгээр байршуулна” гэж заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон аудитын дүгнэлтийг Төрийн аудитын байгууллагын цахим хуудсанд байруулж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас нь нэр дэвшигчдийн зурагтай байх тул саналаа өгөхөд илүү хялбар байна хэмээн Сонгуулийн ерөнхий хороо мэдээлж буй. Сонгогч та бүхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцахыг хүсвэл дор буй холбоосоор нэвтэрч үзнэ үү.
- МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн бүрэн эхийг ЭНД дарж үзнэ үү.
- АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрийн бүрэн эхийг ЭНД дарж үзнэ үү.
- “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөрийн бүрэн эхийг ЭНД дарж үзнэ үү.