Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хууль, тогтоомжийн дагуу гуравдугаар сарын 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг олгосон байна. Хорт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг элэг, ходоод, амьсгал, цээжний хөндийн эрхтний хавдар эзэлж байгаа бөгөөд хүүхдүүдийн хувьд яс ба үений мөгөөрсний хавдар, хэвлийн гялтангийн ба хэвлийн арын зайн хавдруудын тохиолдол нэлээдгүй байна. Үүнээс 27 хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээнд 10.3 сая төгрөг зарцуулаад байна. Түүнчлэн гуравдугаар сарын байдлаар нийт 18221 зорилтот бүлгийн иргэдэд 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд байна. Ингэснээр хүн амын зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлсэн аж.