Дэлхийн хүн амын тавин хүний нэг нь коронвирусийн халдвар авчээ гэсэн тооцоог ТАСС агентлаг улс орнуудын эрүүл мэндийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийг үндэслэн гаргажээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 155.9 сая давсан байна. 2020 оны дундуур НҮБ-ын Хүн амын сангийн мэдээлснээр манай гараг долоон тэрбум 795 сая хүнтэй. Тэгэхээр халдвар авсан хүмүүсийн эзлэх хувь дэлхийн хүн амын хоёр хувиас илүү болжээ.
Харьцангуй цөөн хүн амтай орнуудад халдварын тохиолдлын хамгийн өндөр хувьтай байна. Тухайлбал Андоррад хүн амын 17 хувь, Монтенегро улсад 15.7 хувь нь халдвар авчээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр Дэлхийн маш олон хүн вакцин хийлгэх боломж одоог хүртэл байхгүй байгаа бөгөөд ойрын ирээдүйд ч энэ асуудал шийдэгдэх магадлал багатайг онцолсон юм. Энэ үүднээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудын засгийн газарт хандан ковид-паспорт нэвтрүүлснээр дэлхийд тэгш бус байдал үүсэж болзошгүйг анхааруулжээ.