ОХУ-ын Эрүүл мэндийн яам 79.4% -ийн үр дүнтэй нэг тарилгатай "Спутник Лайт" вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлэв.
"Үр дүн нь <...> дархлаажуулалт хийснээс хойш 28 өдрийн дараа 79.4% байна. Эл үзүүлэлт 80 хувийн үр дүнтэй хоёр тунтай олон вакцины үзүүлэлтээс давж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Вакцины гаж нөлөө, дархлаа суулгах чанарыг судлах эхний ба хоёрдугаар үе шатууд 2021 оны 1-р сараас эхэлсэн бөгөөд үр дүнг 3-р сарын 10-ны байдлаар дүгнэжээ.
Долоон мянган хүнийг хамарсан клиник туршилтын гурав дахь үе шат Орос, Арабын Нэгдсэн Эмират, Гана болон бусад улсад явагдаж байгаа бөгөөд тавдугаар сард дүгнэлтийг гаграх төлөвтэй байна.
"Спупник Лайт” вакцин нь нэг ёсондоо “Спутник V” вакцины эхний эхний тун бөгөөд урьд нь коронавирусаар өвдсөн хүмүүст тарих зорилгоор бүтээсэн” гэж ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ тайлбарлажээ.
“Спутник Лайт” нь хадгалах болон тээвэрлэлтийн хувьд тусгай нөхцөл шаарддаггүй бөгөөд боломжит үнэ нь 10 доллароос бага аж. Нэг тарилгатай хэрэглээний схем нь богино хугацаанд олон хүнийг дархлаажуулж, цартахлын дэгдэлтийг бууруулах боломжийг олгодог "гэж “Спутник V” вакцины албан ёсны цахим хуудаст бичжээ.