Мехико хотын метронд олон тооны хүний амь эрсэдсэн гамшигтай холбогдуулан Мексикт гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ. Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын холбогдох зарлигийг Мягмар гарагийн орой засгийн газрын албан ёсны хэвлэл болох Diario Oficial de la Federacion сонинд нийтэлсэн байна
Өнгөрсөн Даваа гарагийн /2021.05.03/ орой тус хотын Оливос станцын ойролцоох метроны гүүр нурж, дээгүүр нь явж байсан хоёр вагон 10 орчим метрийн өндрөөс унажээ. Албан ёсны мэдээгээр 24 хүн амиа алдаж, 79 орчим зорчигч гэмтсэн байна.