Энэ жилийн “Оскар”-ын шагналт “Алс холын үл таних хоёр хүн ” богино хэмжээний уран сайхны киноны уран бүтээлчдийг бусдын бүтээлийг хулгайлсан гэж залуу найруулагч, кино зохиолч Синтия Као буруутгажээ.
Энэ талаар What on Netflix портал мэдээлэв. Синтия Као 2016 онд "Groundhog Day for Black" / ханш нээх өдөр хар арьстанд тохиолдсон явдал/ богино хэмжээний кино хийсэн бөгөөд “Оскар”-ын шагналт дээрх бүтээлд түүний хийсэн эл киноны үйл явдал тэр чигээрээ давтагджээ. Кинонд хар арьст эр гэр лүүгээ яарч яваад цагдаатай мөргөлдөөд цаг хугацааны давтамжтай эргүүлэгт ордог тухай өгүүлдэг. Ялгаа нь Каогийн бүтээлд гол дүрийн эр ээжтэйгээ уулзахаар яарч явдаг бол “Алс холын үл таних хоёр хүн” киноны баатрыг нохой нь хүлээж байдаг аж.
Синтия Каогийн үгээр 2020 оны 5-р сард Жорж Флойд цагдаа нарыг хөнөөсөнтэй холбогдуулан болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр “Now This News” компанийн төлөөлөгчид түүнээс киногоо “Youtube” дээр байрлуулахыг хүссэн бөгөөд найруулагч бүсгүй тэдний хэлснээр болжээ. Хожим тус компанийн үйлдвэрлэгчид Трэвон Фри, Мартин Десмонд Роу нарын “Netflix”-т зориулсан "Алс холын үл таних хоёр хүн" киноны зураг авалтад оролцсон нь хожим ил болсон байна.