5-р сарын 1-ний өдөр Берлин хотод Хөдөлмөрийн өдрийг тохиолдуулан коронавирустай холбоотой хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болжээ. Жагсаалд нийтдээ 30 мянга орчим хүн оролцсон байна. Өглөө тайван эхэлсэн жагсаал орой нь цагдаа нартай мөргөлдөж эмх замбараагүй байдал болон хувирчээ. Хууль сахиулагчид зайгаа бариагүй хүмүүсийн урсгалыг салангид бүлгүүдэд хуваахыг оролдсоноос болж мөргөлдөөн эхэлсэн байна. Жагсагчид цагдаа нар руу чулуу, шил шидэж, хамгаалагчид тэдэн рүү шингэн чинжүү цацсан байна. Сүүлдээ үймээн дэгдээгчид гудамжинд хогийн сав, тавиуруудыг шатааж эхлэхэд цагдаа нар хариуд нь усан буу ашиглан, жагсагчдыг баривчилж эхэлсэн байна. Нийт 350 орчим хүнийг саатуулж, 93 цагдаа шархаджээ.
Майн 1-ны эагсаал Франц, Британи, Бельги, Туркийн хотуудад болж мөн л цагдаа нартай мөргөлдсөн байна.