Киргиз, Тажикстан хоёр улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарч 13 хүн амь үрэгдэж зуу гаруй хүн шархаджээ.
Дөрөвдүгээр сарын 28-нд хилийн бүс нутгийн оршин суугчид усны нөөц булаацалдан маргалдаж өөд өөдөөсөө чулуу шидэлцэж эхэлсэн байна. Байдал улам ширүүссээр дөрөвдүгээр сарын 29-ны шилжих шөнө хоёр талын хилийн цэргүүд хоорондоо харилцан гал нээжээ.
Хоёр тал хохирогчид байгаа талаар мэдээлж байна. Мөргөлдөөний үеэр Тажикийн тал пулемёт, миномет хэрэглэсэн гэж Киргизийн эрх баригчид мэдэгдэв. Мөн Бишкек Душанбег усны нөөцийг булаах гэж оролдсон гэж буруутгажээ. Хилийн бүс нутаг дахь “Головной”усны нөөцийг хоёр тал аль аль нь өөрсдийн нутаг дэвсгэр дээр байрладаг гэх үздэг.
Пүрэв гарагийн үдээс хойш талууд гал зогсоож, анги нэгтгэлүүдээ байранд нь буцаах тохиролцоонд хүрсэн ч Баасан гарагт шилжих шөнө дахин буудалцаан болжээ.
“Максат тосгонд Киргиз иргэдийн байшингууд шатаж байна. Орон нутгийн иргэдийг Маргун, Дархун, Даргас тосгон руу нүүлгэн шилжүүллээ. Түүнчлэн Арка тосгонд зам дагуу байрлах шатахуун түгээх станцууд, жижиглэн худалдааны цэгүүдийг шатаасан. " Киргизстаны Баткен мужийн Дотоод хэргийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Киргиз, Тажикийн талууд сүүлийн жилүүдэд хилийн маргаанаа шийдэхээр олон удаа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Зөвлөлтийн үед үржил шимт хөрстэй Ферганы хөндийг Киргиз, Тажикстан, Узбекистан гурван улсад хуваахдаа хилийн зурвасыг нарийн тогтоож өгөөгүй нь өнөөдрийн маргаан зөрчлийн гол үндэс болдог а