Персийн буланд АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Исламын хувьсгалт гвардийн корпусын (IRGC) Ираны хөлөг онгоцууд руу анхааруулах гал нээсэн тухай Пентагон Мягмар гарагт /2021.04.27/ мэдээлэв.
"Америкийн командлал олон удаа радио, чанга яригчаар сэрэмжлүүлсэн боловч IRGC-ийн хөлөг онгоцууд хэт ойрхон маневр хийсээр байв. " Firebolt "-ын багийнхан анхааруулах буудлага хийсний дараа нь IRGC-ийн хөлөг онгоцууд манай хөлөг онгоцнуудаас аюулгүй зайд холдлоо" гэж мэдэгдэлд дурджээ.
Өмнө нь “Wall Street Journal” АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчдийг эх сурвалжаараа дурдан мэдээлэхдээ дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Персийн буланд IRGC-ын Ираны хөлөг онгоцууд гурван цагийн туршид АНУ-ын эргийн хамгаалалтын хоёр хөлгийг бүсэлж, хэд хэдэн удаа маш ойрхон зайд зөрсөн гэж мэдээлж байсан. Энэ хүртэл, бараг сар орчим хугацаанд уг үйл явдлын талаар АНУ ямар нэгэн мэдэгдэл мэдээлэл хийгээгүй шалтгаан тодорхойгүй байгаа юм.
Энэ үйл явдал нь 2021 онд гарсан анхны энэ төрлийн үйлдэл бөгөөд Тегеран болон дэлхийн гүрнүүдийн хооронд цөмийн хэлэлцээрийг сэргээх тухай хэлэлцээг АНУ, Иран эхлүүлэхээр болсон тэр үед тохиосон нь дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байна.
Ираны Хувьсгалт гвардийн корпусын онгоцууд олон жилийн туршид Америкийн цэргийн онгоцуудыг далайд тойрох үйлдэл хийсээр байсан ч 2018 оноос эхлэн энэ үйлдэл цөөрсөн юм.