Оросын эрх баригчид дотоодын ах зээлд чухал зарим бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах эрх зүйн бэлтгэлийг эхлүүлжээ. Энэ тухай “Коммерсант” мэдээлэв.
Тус сонинд бичсэнээр ОХУ-ын Засгийн газар онцгой тохиолдолд түр хугацаагаар хязгаарлах эсвэл нэг мөр хориглох бараа бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад бензинийг багтаахаар зэхэж байна. Оросын засгийн газрын түнш “Эрх зүйн байр суурь” хуулийн компанийн менежер Егор Рединий тайлбарласнаар бензинийг энэ жагсаалтад оруулсан явдал ямар нэгэн үр дагаваргүй ч гэсэн онцгой үед хязгаарлалтын арга хэмжээг хурдан шуурхай нэвтрүүлэх боломжийг олгож байгаа аж. Одоогоор бензиний хамгийн том экспортлогч бол “Сургутнефтегаз” компани юм.