Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын хоёрдугаар тунг өнөөдрөөс иргэдэд хийж эхэллээ. Өнөөдөр 60 мянга орчим иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Суурин 120 цэг болон явуулын 40 цэгээр давтан тунгийн 49 мянга, эхний тунд өмнө нь хамрагдаж амжаагүй 55-аас дээш насны иргэд гэрт ойр цэгүүдэд халдвар хамгааллаа бариад хамрагдана.
Иргэн та дархлаажуулалтын цэгт яаран очиж бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй бөгөөд вакцины хоёрдугаар тунд хэзээ хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдэгдэх тул та тухайн хугацаанд дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй.