Америкийн “Pfizer” компани Мексик, Польшид COVID-19-ийн эсрэг вакциныхаа хуурамч хувилбарыг илрүүлжээ. Энэ тухай Wall Street Journal мэдээлэв. Тус сонинд мэдээлснээр Мексикт 80 орчим хүн нэг эмнэлэгт Pfizer / BioNTech-ийн гаргасан хуурамч вакцины нэг тунг нь ойролцоогоор 1000 долларын үнэтэй хийлгэжээ. Мексикээс олдсон вакцинууд нь хуурамч шошготой байсан гэнэ. Харин Польшид хуурамч вакцин нь үрчлээний эсрэг зориулалттай тариа байжээ. Польшийн эрх баригчидийн мэдээлснээр хуурамч вакциныг нэг ч хүн хийлгэж амжаагүй байна. Хуурамч вакциныг Польш, Мексикийн эрх баригчид мөрдөн байцаалтын явцад хураан авсан бөгөөд хожим “Pfizer” компани хуурамч болохыг нь баталжээ.