АНУ ойрын саруудад 22 мянган ажлын виз нэмж олгоход бэлэн байгаа тухай тус улсын Дотоодын аюулгүй байдлын яамнаас (IMB) Мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.
"Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан IMB хөдөө аж ахуйн бус ажил эрхлэгчдэд зориулсан H-2B визийг 22 мянгаар нэмэгдүүлэх болсныг зарлаж байна. Нэмэлт визийг ирэх саруудад авах боломжтой " гэж мэдэгдэлд бичжээ. Ингэхдээ нэмэлтээр олгох визний зургаан мянгыг нь Гватемал, Хондурас болон Сальвадор улсын иргэдэд нөөцлөн үлдээжээ.