2021 онд Америк, Хятадын эрдэмтэд анх удаа хүн, сармагчны эрлийз үр хөврөлийг гарган авчээ. Үүний үр дүнд бий болсон амьд биет 19 хоног амьдарчээ. Химерыг (хоорондоо ялгаатай эсүүдээс бүрддэг организм) гарган авах санаа орчин үед эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага өндөр байгаагаас гарсан байна. Эрлийз биетийг эрхтэн шилжүүлэн суулгахад ашиглахад хүнтэй хангалттай төстэй байжээ. Анхны туршилтуудыг хулгана харх дээр хийсэн аж. Харин хүн, сармагчны эрлийзийг анх удаа амжилттай гаргаж авсан нь энэ гэнэ. Химерыг лабораторийн нөхцөлд гаргаж авахын тулд эрдэмтэд макака сармагчны үр хөврөлийг үндэс болгон авч, хүний үүдэл эсэд суулгасан байна. Үр хөврөлийн амьд үлдсэн хэсэгт хүний эсийн тоо тогтвортой хэвээр байсан байна.