Монгол Улсын Засгийн газраас ирэх тавдугаар сарын 1-нээс агаарын хилийг нээх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан хилийн чанд дахь иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг ирэх сараас хэвийн горимд шилжүүлэхээр болсон байна.
УОК-ын өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн ирэх сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг өнөөдөр танилцууллаа.