Хэдий хүүхдүүд коронавирусийн халдварыг илүү хөнгөн хэлбэрээр тусаж өнгөрөөдөг авч ховор тохиолдолд аюултай мэдрэлийн хам шинж үүсгэдэг аж. “The Lancet” сэтгүүлд хэвлэгдсэн олон улсын шинжээчдийн тайлангаас үзвэл КОВИД-19-өөр өвчилсөн бага насны хүүхдийн тархи (тархинд цус харвах хүртэл), мэдрэлийн эд эс, нуруу нугас гэмтэх эрсдэл гарч болзошгүй гэнэ. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн 38 хүүхдэд хийсэн судалгаагаар вирус хүүхдийн төв мэдрэлийн системд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон хамгийн том судалгаа болжээ. Эрдэмтэд эдгээр эмгэгийг изөвхөн MRI-ийн тусламжтайгаар илрүүлж чадсан байна.
Ихэнх тохиолдолд судлаачид нурууны мэдрэлийн үндэс хэвийн бус хямарсан байдлыг мөн л зөвхөн MRI-аар олж харжээ. Түүнчлэн хүүхдүүд миелит (нугасны үрэвсэл) өвчнөөр өвчилсөн бөгөөд энэ нь цөөхөн тохиолдолд саажилт үүсгэжээ. Судалгаанд хамрагдсан 38 хүүхдийн дөрөв нь коронавирусийн халдвараас үүдэлтэй төв мэдрэлийн системийн эмгэгийн улмаас нас баржээ. Өөр дөрвөн хүүхдэд цусны бүлэгнэлийн ишеми өвчин үүссэн бол нэг хүүхдийн тархиндаа их хэмжээний цус харвасан байна.
Үүнээс гадна коронавирус хүүхдүүдэд таталт,ухаан алдалт, янз бүрийн түвшний сэтгэлийн хямрал, энцефалит зэрэг эмгэг үүсгэж болзошгүйг Оросын “Medsi” хүүхдийн клиникийн мэдрэлийн эмч "Известия" сонинд ярьжээ.