Америкийн CNN телевизийн техникийн захирал Чарли Честер өнгөрсөн намар тус телевизийг ашиглан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Байдены сурталчилгааг дэмжихдээ тухайн үеийн Ерөнхийлөгч Доналд Трампын нэр хүндэд хохиролучруулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ тухайгаа Чарли Честерын өөрийнх нь мэдэгдэл Veritas төслийн YouTube сувгаар цацагдсан байна.
CNN телевиз нь цаг уурын өөрчлөлт болон коронавирусийн цархалтын ирээдүйн талаар урьдчилан боловсруулсан хөтөлбөртэй байсныг тэрээр мөн хүлээн зөвшөөрчээ. Тус телевизийн нэвтрүүлгээр Трампыг хөгшин, өвчтэй гэж харуулдаг байсан ч сэтгүүлч болон хөтлөгчид чухам юуг өгүүлж байгааг сайн ойлгодоггүй байсан гэж Честер ярьжээ. Харин Байденыг эсрэгээр нь хүчтэй, идэвхтэй харагдуулж, гүйлтийнх нь бичлэгийг үзүүлдэг байжээ.