Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсахайн “Хатуу хөл хорионы үед 15 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Үүнд хүнс үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, эм, эмнэлгийн байгууллага зэрэг багтана” гэв.