Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан хэрэгт холбогдсон. Үүний улмаас иргэдийн шүүхэд итгэх итгэл алдарч, хууль, шүүхийн байгууллагыг ихээхэн шүүмжилж буй. Дээрх асуудалд нэр холбогдсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргалаа. Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаад ирүүлсэн хариуг тус шүүхийн тамгын газраас олон нийтэд мэдээлэх гэнэ.