Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн. Энэ асуудал нь илэрмэгц шүүгч нар Б.Баасанцогт руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар буцаан шилжүүлсэн талаарх мэдээллийг өмнөх дугаатаа хүргэсэн билээ.
Тэгвэл энэ удаад өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ.
Гэвч энэ нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдэд олдсон багахан хэсэг ажээ. Өөрөөр хэлбэл, “мөсөн уул”-ын орой нь гэсэн үг.
БАРИМТЫГ ХҮРГЭЕ.
Б.Баасанцогтын данснаас:
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603….дансанд 2019.8.30-нд 5.0 сая, 2020.4.7-5.0 сая, нийт 10 сая төгрөг,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973…. тоот дансанд 2017.9.19-нд 60 мянган төгрөг
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дэмчигийн Энхцэцэгийн 503417…. тоот дансанд 2020.8.5-нд 1.3 сая, 2020.11.14-нд 5.0 сая, нийт 6.3 сая төгрөг
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийн 503435…. дансанд 2019.2.14-нд 500 мянган төгрөг
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатарын 524712…. дансанд 2017.11.13-нд 1.0 сая, 2019.12.26-нд 300 мянга, нийт 1.3 сая төгрөг
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Ганбаатарын Зулаагийн 542926…. 2021.1.27-550 мянга
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан Золзаяагийн Ууганзаяагийн 503420….дансанд 2019.12.29-нд 1.5 сая, 2020.5.6-нд 460 мянга, 2020.7.6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөг
Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Төмөрхуягийн Батдоржийн 575333…. дансанд 2019.2.1-нд 500 мянга, 2019.8.2-нд 150 мянга, 2019.9.11-нд 200 мянга, 2019.9.12-нд 400й мянга, 2019.12.13-нд 2.5 сая, 2020.5.6-нд 15 сая, 2020.8.29-нд 5.0 сая, 2020.11.3-нд 500 мянга, нийт 24 250 000 төгрөг
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Энхбатын Дарханцэцэгийн 572125…. дансанд 2019.7.8-нд 500 мянга төгрөг
Улсын Дээд шүүхийн ажилтан Наранцогтын Мөнхтулгын 501920…. дансанд 2020.6.9-нд 800 мянган төгрөг
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Гэрэлээгийн Галдандагвын 501819….дансанд 2019.9.27-нд 300 мянган төгрөг тус тус шилжүүлжээ.
Үргэлжлэл бий…
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ