Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах "Таван шар"-ын “Акума” төвийн хажууд шатахуун асгарчээ. Багагүй зай талбайд шатахуун асгарсан талаарх дуудлагыг 09.19 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт өгчээ. Дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид очиж, асгарсан шатахууныг саармагжуулах ажлыг зохион байгуулж байна. Шатахуун нь 100 м-ийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтоох аж.