Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст гуравдугаар сарын 8-11-ны өдрүүдэд цагт зам тээврийн ослын шинжтэй 491 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослоор нийслэлд хоёр, орон нутаг гурван хүний амь хохирлоо. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 271 зөрчил илрүүлсний 172 нь нийслэлд, 99 нь орон нутагт бүртгэгдэж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.