“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Энэхүү хэлэлцээрээр хоёр орны эрх бүхий байгууллагуудын эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүрээг тодорхойлсон бөгөөд талууд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдлээ. Уг хэлэлцээрт 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан гэнэ.