Манай улс коронавирус халдварт өвчний эсрэг дархлаажуулалтыг эхлүүлээд дөрөв хоног болж байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 34 цэг ажиллуулж, 4926 хүнд вакцин хийжээ. Эхний ээлжид халдварын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилтныг хамруулж буй. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт 56 мянга гаруй ажилтныг хамруулахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээлсэн. Вакцины нөөцөөс хамаараад голомтод ажиллаж байгаа, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, яаралтай тусламж шаарддаг өвчтөнд тулж ажилладаг эмнэлгийн ажилтнаа эхлээд вакцинжуулна. Гуравдугаар сарын эхний 15 хоногийн дотор эмч ажилтнаа вакцинжуулна гэдэг зорилт тавьжээ.
Ингээд Нийслэлийн "Ковид-19"-ын эсрэг дархлаажуулалт хийх цэгүүдийн байршлыг танилцуулж байна.