2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95 хувь буюу хувийн хэвшлийн 22 000 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх болсныг УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдлээ.
Гэхдээ дараах таван чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлах аж.
Тодруулбал,
- Диско баар
- Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газрыг нээхгүй.
- Уралдаан тэмцээн
- Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглоно. Эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээгээр дээрх байгууллагыг нээх нь халдвар тархах эрсдэл өндөртэй аж.
Эдгээрээс бусад ААН, байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 23-наас эхлэн нээнэ.