Сүүлийн 24 цагийн дотор 18871 иргэнд PCR шинжилгээ хийхэд 47 хүнээс халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ихэнх нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болон тусгаарлалтад байсан иргэдээс халдвар илэрсэн. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Мөн шинээр хоёр голомтод халдвар гарсан гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо. Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчилгээнд байна.