Цагаан сарын баярын үеэр коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор УОК-оос Битүүний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм тогтоох санал гаргалаа. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатар бүх нийтийн бэлэн байдалд шилжинэ.
УОК-оос хөл хорионд шилжих үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дараах арга хэмжээг авна.