Улаанбаатар хотод халдвар сүүлийн өдрүүдэд идэвхтэй тархаж, эрсдэл өндөр байгааг албаныхан хэлж буй. Өнөөдөр СХД-ийн 21 хороололд шинэ голомт үүссэн гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн халдвар хамгийн их идэвхтэй тархаж байгаа 10 голомтуудыг танилцуулав. Тодруулбал,
- БЗД-ийн 8-р хорооны "Х апартмент"-ын СӨХ
- "GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомт,
- Гутлын цех,
- Микс пиццатай холбоотой голомт,
- Наркологийн эмнэлэгтэй холбоотой,
- Монос оффистой холбоотой,
- Асрамжийн газартай холбоотой голомт
- Гэр бүлийн БЗД-ийн 5-р хорооны 6-р байр,
- СХД,
- БГД-ийн 12-р хорооны 19-р байрны голомтуудад халдвар идэвхтэй үргэлжилж байна.