Улаанбаатар хотод халдвар өвчний тархалт улам тэлж байгааг албаныхан хэлж буй. Өнөөдөр СХД-ийн 21 хорооллын худалдааны төвөөс халдвар илэрч, шинэ голомт үүссэн гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байгаа 10 голомтыг танилцуулав. Тодруулбал,
- "GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомт,
- Гутлын цех,
- Микс пиццатай холбоотой голомт,
- Наркологийн эмнэлэгтэй холбоотой,
- Монос оффистой холбоотой,
- Асрамжийн газартай холбоотой голомт
- Гэр бүлийн БЗД-ийн 5-р хорооны 6-р байр,
- СХД
- БГД-ийн 12-р хорооны 19-р байрны голомтуудад халдвар идэвхтэй үргэлжилж байна.
- БЗД-ийн 8-р хорооны "Х апартмент"-ын СӨХ