Төрийн ордны урд өнөөдөр зарим улстөрч өлсөж, иргэд түүнийг дэмжиж, төв талбайд цугларч байна. Өглөө эхэлсэн өлгөлөн, суултыг тараах ажиллагаа өдөр өрнүүлж, үдээс хойш цагдаагийнхан Сүхбаатарын талбайг хамгаалалтад авлаа. Орой 17.00 цагийн хэрд “Төрийн ордонд ковид илэрсэн” хэмээх шуум тарааж, дараа нь “Үгүй төв талбай дээр ирсэн хүн ковидтой нь батлагдсан иргэний ойрын хавьтал байжээ” хэмээн эргэж буцлаа. Ямартай ч цагдаагийнхан ковидтэй нь батлагдсан иргэний нэгдүгээр хавьтагч жагсаал цуглаанд оролцсон, тухайн иргэнийг ХӨСҮТ-ийнхөн авч явсан гэдгийг хэлэв. Тиймээс иргэдийг төв талбайгаас нэг хэсэгтээ гаргалгүй хорьж, асуумж авч, халууныг нь үзсэн байна. Улмаар цагдаагийнхан төв талбай руу иргэдийг нэвтрүүлэхгүй, буцаахыг оролдож, тэдний хооронд үл ойлголцол маргаан үүслээ. Сүүлийн өдрүүүдэд төрд ажиллаж буй эрхмүүд асуудал бүрийг коронавирустэй холбож, иргэдийг айлгаж,сүр үзүүлэх болсон. Энэ утгаараа иргэд “Ковид “тарааж” жүжиглэдэг, нийгмийн сэтгэл зүйг айдаст автуулдаг төртэй боллоо” хэмээн бухимдаж байна.