ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг халсан” гэж ярьсан. Тэгвэл түүний ийнхүү ярьсныг шалгуулахаар "Оюуны-Инноваци" ТББ-аас АТГ-т ханджээ.
Тус төрийн бус байгууллага энэ талаар "Х.Нямбаатарын хэлсэн үгийг нэг талаас гэмт хэргийн шинжтэй, нөгөө талаас энэхүү мэдээлэл нь худал тохиолдолд шүүх, шүүгчдийн нэр хүндэд халдсан үйлдэл болно. Цаашид аливаа улс төрчөөс шүүх, шүүгчдийн талаар хэлж, ярихдаа "гэмт хэргийн шинжтэй үйлдэл"-ийн тухай дурдсан тохиолдолд мөрдөн шалгах байгууллагад тухай бүр хандаж асуудлын үнэн, худлыг тогтоолгохоор ажиллах болно" гэж мэдэгдэв.