МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлэхийг дэмжлээ. Хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлд ийн ярив.
Тэрбээр "МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжлээ. Удахгүй намын Бага хурал хуралдаж, нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ. Дэмжсэн тохиолдолд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад нэрийг нь хүргүүлэхээр төлөвлөж байна.
МАН-ын амлалт дотор хоёр том зарчим бий. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг тогтоож, хариуцлагын тогтолцоог бий болгох, хоёрдугаарт, байгалийн баялагийн хувиарлалтыг өөрчилж, ард түмэнд хүртээмжтэй байлгах зорилготой. Тийм ч учраас Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй бодож байна. Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлж чадах хүн гэж манай намын нөхөд үзсэн" гэлээ.