Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болох гэж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ. Түүнийг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс уг албан тушаалд ажиллуулах саналыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хүргүүлсэн байна.
А.Отгонбаатар нь өчигдрийн жагсаалд иргэдийг уриалан дуудаж, идэвхтэй оролцсон бөгөөд УОК-ын удирдлагуудыг огцрохыг шаардаж Д.Сүхбаатарын талбайд хамгийн эхэнд очсон билээ.